Мөс цөмөрч, ачааны автомашин суужээ

Zuv.mn
2024/01/15

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21:40 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой /2 нь хүүхэд/ иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд авч ирсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна