Бага насны хүүхдийн биед халдсан этгээдийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Х.Есү
2024/01/16

Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.162
    2024/01/16

    Болжээ тийм жижигхэн хүүхдийг өшиглөөд байхдаа яадаг байна. Өөрийн хүүхэд хүн хүний хүүхэд хүн биш юм шиг.

    Хариулах