АНУ, Британийн хамтарсан хүч өчигдөр Йемений хусистууд руу дахин цохилт өгчээ. Вашингтон энэ удаад хусистуудын газар доорх зэвсгийн агуулах, агаарын довтолгооныг тандах радар зэрэг найман байрлалыг онилцон бөгөөд бүгд оносон гэж мэдэгдээд байна.
Йемений хусистууд Улаан тэнгисийн худалдааны замаар өнгөрч буй Израил болон барууны орнуудын худалдааны хөлөг онгоцуудыг онилж байгаа бөгөөд Британи, АНУ энэ үйлдлийнх нь төлөө цохилт өгч байгаа юм.
АНУ-ын өчигдрийн цохилт анх довтолж эхэлсэн нэгдүгээр сарын 11-нээс хойш найм дахь, Британитай хамтарсан хоёр дахь цохилт аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна