БНХАУ-д хөрсний нуралт болж, олон хүн амиа алдлаа

Х.Батсайхан
16 цаг 49 минутын өмнө

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юннань мужийн уулархаг бүсэд оршдог Лиангшуй тосгонд өчигдөр өглөө хөрсний гулгалт үүсэж, 47 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ. Хөрсний гулгалт 18 байшинг нурааж, дарсан бөгөөд аврагчид хоёр хүнийг л эсэн мэнд гаргаж чадсан байна. Түүнчлэн хэсэгчилж гэмтсэн байшингуудаас 500 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Өчигдөр оройны байдлаар есөн хүний цогцсыг гаргаад байсан бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Гамшиг болсон бүс нутагт цаг агаар хүйтэн, жавартай байгаа нь амьд хүн олдох найдлагыг багасгаж байгаа талаар албаны эх сурвалж ярьжээ. Аврах, эрэн хайх ажиллагаа гурав хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна