Австралийн салан тусгаарлах үзэлтнүүд өнөө өглөө үүрээр тус тивийг олж нээсэн ахмад Жеймс Кукийн хөшөөг эвдэн сүйтгэжээ. Мөн хатан хаан Викториягийн хөшөөг улаан будгаар будсан байна. Тэд хөшөөг сүйтгээд ойр орчимд нь “Колони унана” хэмээн бичсэн байсан гэнэ. Энэхүү жагсаал, хорлон сүтгэх ажиллагаа Австралийн өдөр хэмээх үнндэсний баярын өдрийн өмнө болсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Австраличууд уг баярыг нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг юм. Тодруулбал, Их Британийн флот 1788 оны нэгдүгээр сарын 26-нд Австралийн Сидней Ковед газардан, колоничлолоо эхлүүлж байсан аж. Цагдаа нар буруутай этгээдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.
Шинжээчид энэ үйл явдлыг Австрали улс Их Британиас салан тусгаарлах үйл явц эрчимжихийн шинж хэмээн хүлээн авч байна. Тус улсын Ерөнхий сайд байсан Жулиа Гиллард 2015 онд “Бид Хатан хаанд эрүүл энх, ут удаан нас хүсдэг. Гэхдээ, нас барсных нь дараа салан тусгаарлана” гэж мэдэгдэж байсан удаатай. Харин одоогийн Ерөнхий сайд Том Альбанез энэ үйл явцыг түргэсгэхгүй гэсэн байр суурьтай байдаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна