АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Нью Йоркийн Манхэттэнд хуулийн байгууллагаас өөрт нь тулгасан “Сэтгүүлч Жин Кэрроллыг хүчирхийлсэн” гэх хэргийн хоёрдугаар шатны шүү хуралд оролцжээ.
Шүүх хурал ихээхэн ширүүн уур амьсгалд болсон бөгөөд шүүгч тулгасан асуултуудыг тавьж, Д.Трамп үгүйсгэж байсан гэнэ. Шүүгч Льюис Каплан “Энэ хэргийн талаар бүх зүйл тогтоогдсон. Одоо гагц Д.Трамп хохирогчид хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг л тогтоох үлдсэн” гэж хэлжээ. Мөн эцсийн үг хэлүүлэх боломж олгоогүй тул Д.Трамп “Би энэ эмэгтэйтэй уулзаж байгаагүй” гэж бувтнаж байсан гэнэ.
Энэ хэргийн эхний шатанд Жин Кэрролл ялж, таван сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон бөгөөд энэ удаад нөхөн төлбөрийн хэмжээгээ 10 сая болгон нэмээд буй аж.
Elle сэтгүүлийн нийтлэлч, сэтгүүлч тэрбээр Дональд Трамп 1990-ээд онд өөрийг нь их дэлгүүрийн хувцас өмсдөг өрөөнд хүчиндсэн гэж нотолдог. Тодруулбал, “Д.Трамптай Нью-Йоркийн тансаг Bergdorf Goodman их дэлгүүрт таарахад ихэд танимхайрч, “Эмэгтэй хүнд зориулсан бэлэг хайж явна” гээд хувцас солих өрөөнд хамт орсон. Гэтэл Д.Трамп намайг эхлээд үнсэж, дараа нь хүчиндсэн” гэж ярьдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.215
Байдан төгцөг аргаа баждээ
Хариулах202.9.46.137
Америк даяар африкчууд латин америкчууд азиуд трампыг дэмжиж байна. Хуурамч ардчилагчид зайл.
Хариулах