Үйлдвэрлэгдэж эхэлсэн цагаасаа л олны анхаарлыг татаж, “Дэлхийн хамгийн том аялалын хөлөг” хэмээн алдаршсан “Ikon of the seas” Майами хотын боомтоос анхны аялалдаа гарчээ.
365 м урт, 20 тавцантай, 7600 зорчигч хүлээж авах хүчин чадалтай энэхүү аварга хөлгийг “Royal Caribbean” групп эзэмшдэг аж.
Орчин үеийн хамгийн дэвшилтэт техник, технологийн шийдлийг шингээсэн энэ хөлгийг гэхдээ шүүмжлэх хүмүүс бас байгаа аж. Хөлгийн үндсэн хөдөлгүүр нь шингэрүүлсэн хийгээр ажилладаг нь өмнөх үеийн дотоод шаталтат хөдөлгүүрүүдийг бодвол байгаль орчинд хамаагүй ээлтэй болсон. Гэсэн ч байгаль хамгаалагчид “Метан хий бол нүүрстөрөгчийн давхар ислээс /утаа/ ч илүү хүч, хор хөнөөлтэй хүлэмжийн хий юм” хэмээн шүүмжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна