“Мона Лиза” хөрөг рүү шөл цацжээ

Х.Батсайхан
2024/01/29

Байгаль орчны төлөө тэмцэгчид өчигдөр Парис дахь Луврын музейд байрлах алдарт “Мона Лиза” хөрөг рүү шөл цацжээ. Тэд балмад үйлдлээ “Эрүүл зөв хооллолтод олон нийтийн анхаарлыг хандлуулахын тулд хийсэн” гэж тайлбарласан байна.

Леонардо да Винчигийн бүтээл "Мона Лиза" бол дэлхийн хамгийн алдартай уран зургуудын нэг бөгөөд өмнө нь энэ мэт олны анхаарлыг татах гэсэн балмад этгээдүүдийн халдлагад олон удаа өртсөн тул 2005 оноос сум үл нэвтрэх шилний цаана байрлуулах болсон юм байна. Өөрөөр хэлбэл, шөл цацлаа гээд хөрөг гэмтээгүй.

Европт олны анхаарлыг татах гэсэн хэнээтнүүд алдартай уран бүтээлд халдах тохиолдол цөөнгүй гардаг байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна