В.Зеленський ойрын үед огцрох уу

Х.Батсайхан
2024/02/02

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ойрын хэдэн долоо хоногтоо багтаад албан тушаалаасаа огцорч магадгүй гэсэн мэдээлэл өрнөдийн хэвлэлээр гарч байна. Түүнд бичсэнээр, Цагаан ордон энэ талаар бодож эхэлсэн бөгөөд орлогчийг нь хайж байгаа аж. Зарим нь “Оронд нь очих хүнийг аль хэдийн олсон, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд бүр уулзсан” гэж ч бичжээ. 

Түүний оронд очих боломжтой хүнээр Украины армийн ерөнхий командлагч В.Залужный, Ерөнхийлөгч асан П.Порошенко зэрэг хүний нэр дурдагдаж байна. В.Зеленський армийн ерөнхий командлагч В.Залужныйгаа солихыг оролдсон ч хүчгүйдсэн гэсэн мэдээлэл Украинд ч цацагдсаар байна.

Тодруулбал, В.Зеленський түүнтэй өнгөрсөн сарын 29-нд уулзаж, “Иргэд зэвсэгт мөргөлдөөнөөс залхсан, холбоотон улсууд тусламж үзүүлэхдээ хойрго болж байгаа учраас идэвхжүүлэх хэрэгтэй, чи ажлаа өг” гэсэн гэнэ. В.Залужный татгалзаж, “Иргэд залхаж, холбоотон хойргошиж байгаа ньв өөр шалтгаантай” гэжээ. 

Дээрх мэдээллээс харахад, ОХУ-тай хийх тэмцлээ эрчимжүүлэхийн тулд В.Зеленськийд армийн командлагчаа солих сонголт байгаа бол АНУ-д В.Зеленськийг өөрийг нь солих хувилбар ч байгаа, уг хувилбарыг авч үзэж байх магадлал өндөр байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.21
    2024/02/04

    мансуурагч гэдэг нь үнэн юм биш үү канадад онгоцноос буухдаа мэдрэлгүй юм шиг харагдсан шүү

    Хариулах
  • 202.126.91.32
    2024/02/02

    Зеленський явж дайн дуусах болно

    Хариулах
  • 202.9.40.13
    2024/02/02

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах
  • 202.179.25.174
    2024/02/02

    хошин шогчин давжаа залуу, ЗХУ болон нато ийн стратегийн мэдлэгтэй генералыг хална гэдэг нь эрүүл ухаантай хэнч бодсон хошин шог л юм л дөө, хаа газарын жижигхэн залуучууд хорчин байх юм

    Хариулах
  • 66.181.184.64
    2024/02/02

    Orosiin uduun hatgalaga

    Хариулах