Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өвөлжилт хүндэрч, зудын нөхцөлд зарим малчдад хүрэх боломжгүй байгаа үед Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарын хилчид туулах чадвар бүхий автомашинаар тус сумын Дэлгэрхаан багийн нутаг Галуутын голын чиглэлд үүрэг гүйцэтгэж, Босго, Улаан хад, Цолын өтөг хэмээх газарт өвөлжиж буй 3 өрхийн 11 иргэнд шаардлагатай эм тариа, ногоон өвс, тэжээл хүргэх, тус багийн нутагт цасанд боогдсон иргэд болон сургууль, цэцэрлэгийн насны 13 хүүхдийг сумын төвд татан авах ажиллагааг зохион байгууллаа. Ийнхүү цас зудын хүнд нөхцөлд малчдад тусламж үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа хилчдэд Цэцэрлэг сумын ЗДТГ-аас талархал ирүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна