Малдаа явсан нөхрийнхөө араас яваад нас баржээ

Т.Отгонсувд
2024/02/19

Ховд аймгийн  Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар хоёрдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын  алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 2 малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна