Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд нийт 667,841 толгой мал хорогдсон талаар мэдээллээ. Энэ Засгийн газар, УОК-оос гамшгаас хамгаалах өндөр жүүлсэн бэлэн байдал зарлах үе буюу энэ сарын 14-нд Шадар сайдын өгсөн мэдээллээс /508,000/ 160 мянгаар илүү байна.
Өчигдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай байна. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсжээ.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар хорогдсон 667.841 толгой малын ихэнх нь Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгуудад ногдож байна.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад малын хорогдол улсын хэмжээнд 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна