Гэр шатаж 61 настай эрэгтэйн гар, нүүр түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ

Т.Отгонсувд
2024/02/20

Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатаж 61 настай эрэгтэй түлэгдэж, хүнд гэмтжээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Баян туруун”-ы 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 19-ний өдрийн  19:08 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

 Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 19:33 цагт очиход иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. 

Уг гал түймэрт иргэн З/61 настай, эрэгтэй/ зүүн гарын шуу, гарын алга, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна