Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт өнөөдрөөс эхлэн үйлчлэхгүй болсон талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн.
Мөн холбогдох байгууллагуудаас тус зохицуулалтын хугацааг сунгах хүсэлт ирүүлсний дагуу www.ulaanbaatar.mn, https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар иргэдээс санал авсан юм. Саналыг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн ажлын гурван өдөр авсан бөгөөд санал өгсөн 8000 гаруй иргэний 56 хувь нь сунгахыг дэмжээгүй.
Иймээс олонхын саналыг үндэслэн өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчлэхгүй бөгөөд хуучин зохицуулалтаар явахаар боллоо. Тодруулбал, маргааш буюу пүрэв гарагт 4, 9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.26
хэзээний мэдээ вэ
Хариулах