Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад хүч нэмэгдүүлэн 20 гаруй ангийн 136 цэргийн алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал,
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний 3 ангийн 30 цэргийн алба хаагч, 13 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Толбо, Говь-Алтай аймгийн Тонхил, Баян-Уул, Завхан аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Ховд аймгийн Үенч, Булган, Увс аймгийн Зүүнговь, Өмнөговь сумдад өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 15 цэргийн алба хаагч, 10 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Хангай, Хашаат, Өлзийт болон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Хужирт сумдад өвс, тэжээл хүргэн, зам, гарц гаргаж байна.
Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний 2 ангийн 12 цэргийн алба хаагч, 6 нэгж техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн Рашаант, Гурванбулаг, Баяннуур сум, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байна.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 16 цэргийн алба хаагч, 7 нэгж техниктэйгээр өвс, тэжээл хүргэх, зам гар гаргах үүргийг гүйцэтгэж байна. Одоогоор Төв аймгийн Эрдэнэсант, Алтанбулаг сумдад ажиллаж байгаа юм.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний 10 ангийн 41 цэргийн алба хаагч, 16 нэгж техниктэйгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Дарьганга, Асгат сум, Хэнтий аймгийн Баянмөнх сум, Жаргалтхаан, Дорнод аймгийн Матад сумдад өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байна.
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 20 цэргийн алба хаагч, 8 нэгж техниктэйгээр ажиллаж байна. Тэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дэлгэрэх, Алтанширээ сум, Дундговь аймгийн Эрдэндалай, Говь-Угтаал, Дэрэн, Өлзийт, Дэрэн сумдад өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байгаа талаарх мэдээг тус тус ирүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.196
зараад идчихээгүй бол намайг алба хааж байхад налайхад 014 гэж инженерийн ангид бүх төрлийн техникүүд байсан даа ашиглавал ч нэгдүгээрт байлдааны бэлэн байдал цаг уурын онцгой нөхцөлд шалгах нөгөөтэйгүүр ардын аж ахуйд тустай баймаар БХЯ ны цэргээсээ олон генералууд нь сэтгэхгүйдээ сэтгэхгүй
Хариулах