Т.Тунгалаг: Гоц халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд сэг зэмийг заавал булж устгах шаардлагтай

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 32 минут

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.  Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нар мэдээлэл хийж байна.

Засгийн газраас зудын хүндрэлийг даван туулах ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар болосны эхний ээлжийн үйл ажиллагаа яваад дууссан. Засгийн газар маргааш хуралдаж, шаардлагтай шийдвэрүүдийг гаргана.  

Зудын эрсдэл өндөр байгаа аймгуудад 2,1 сая тоо толгой зүй бусаар хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад малын хорогдол өндөр байна. Цаашдаа малаа их хэмжээгээр алдсан малчдад улсаас малжуулах болон дараагийн шатны арга хэмжээг авна.

Мэдээллийн үеэр Т.Тунгалаг "Улсын хэмжээнд 2 сая 77 мянган мал хорогдоод байна. Үүнээс үүдэлтэйгээр гоц халдварт боллон халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байгаа тул булж усстгах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Эрсдплийг хаахын тулд зайлшгүй булж устгах шаардлагтай. Үүний тулд хүний болон машин механизмын, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн, санхүүгийн гэх мэт нөөц бүрдүүлэх шаардлагатай" 

Цас зудын байдал хүндрэхэд малын сэг зэмийг стандартын дагуу тодорхой цэгүүдэд устгахаар төлөвлөж байна. 1-2 саруудад аймгуудад энэ талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл устгалын цэгүүдийг 2-3 дахин нэмэгдүүлж 1336 цэгтэй болж, 2,3 сая сэг зэмийг устгах  шаардлага гарч байна" гэж мэдээллээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна