Малын тарга тэвээргийг алдуулахгүй байх, уургийн алдагдлыг нөхөх аргууд

Zuv.mn
21 цаг 9 минутын өмнө

Монгол улсын зөвлөх инженер, доктор н.Батдэлгэрийн малчдад өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Малын тарга тэвээргийг алдуулахгүй байх, уургийн алдагдлыг нөхөх аргууд

-Малын амыг аль болох хөдөлгөх хэрэгтэй. Тэжээл байхгүй нөхцөлд таримал олсыг дөрвөн хуруу хэмжээтэй огтлоод адуу, тарваганы тосонд бага зэрэг буцалгаж зөөлрүүлээд малын аманд хийж өгвөл сайн.

- Монгол архи, 38 градус хатуулагтай архи байсан ч болно, халаагаад шар тостой хольж, ам руу нь цутгаж өгнө.

Уургийн алдагдлыг нөхөх нэмэлт тэжээл өгөх хэрэгтэй.

- Хивэг тэжээлийг зуурч өгөх, улаанбуудайг заавал тээрэмдэж өгөх хэрэгтэй. Ингэж байж шингэц нь илүү сайжирдаг.

- Дүнз, саравчийг нь дулаан байлгах. Оройд хургасан жаврыг гаргахын тулд малынхаа пүнз, саравчинд  зуух тавиад гал түлэх /малын яс шатааж болно/ хэрэгтэй.

- Голд нь хий орох гэж зовиур байдаг. Шулуун гэдсээр нь хий ороод зовиур үүсгэдэг эмгэг л дээ. Ийм болсон адуунд шулуун гэдсээр нь урт гаансанд тамхи нэрж байгаад тамхины утаа дотогш нь татуулж эмчилнэ.

- Тэжээлийн нэр төрлийг олшруулах. Зуны улиралд хүүхдүүдэд гэрийн даалгаварт царцаа цуглуулж ирэхийг даалгадаг болбол сайн. 100 гр хатаасан царцааг 10 литр усанд уусгаад малдаа өгвөл сайн. Царцааны шүүс уусан мал үхнэ гэж байдаггүй.

Малчдад тусалж байгаа хувь хүн, байгууллагуудад өгөх зөвлөмж, санаачилга

-Талх нарийн боовны үйлдвэрүүд дэлгүүрээс буцаагдсан талх нарийн боовоо малчдад хандивлах.

-Хүнсний үйлдвэрүүд хугацаа нь дууссан чихэр, шоколад, гоймон, цагаан будаанаас бусад үр тариануудаа хандивлах.

-Хувь хүн айлууд хатаагаад хаядаг гурилан боов, өмсөхөө болисон хувцаснууд,

хөнжил дэвсгэрээ хандивлах

-Эмийн сангууд хугацаа нь дууссан амин дэм дархлаа дэмжих витаминуудаа хандивлах



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна