Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь өнгөрсөн бямба гарагт бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өрнөсөн ноцтой үйл явдалтай холбогдуулан МАН-аас улс төрийн шийдвэр гаргаж, эмгэнэж буйгаа илэрхийлээд буй юм. Улмаар хоёр намын дарга нар өчигдөр орой хаалттай уулзалт хийсэн юм.
Тэгвэл Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Нэгийг нь алж байхад,Ардчилсан Намын мянга мянга гишүүд талбай дүүрэн хилэгнэж чадахгүй бол,аллагыг хүлцэх ахул,МАН-ын дээрэлхэн дарангуйлах солирол уяанаасаа алдуурч,өөрсдийг чинь төдийгүй,үр хүүхдүүдийг чинь азаргалан дарамтлах болно шүү!
С.Зоригийг хөнөөсний маргааш өглөө,Төв шуудангийн урд талын гудамж дүүрэн,хилэндээ шатсан олон мянган хүн цуглаад “МАН алсан”, “Цагаан байр руу дайръя” гэж хашгирцгааж байв.Бүгд л миний командыг хүлээж байв.
Тэгэхэд нь би “Зоригийн үхлийг улстөржүүлж,монголчууд хоорондоо хагаралдаж болохгүй. Ингэвэл алуурчин нь олдохгүй” нтр гэж баахан үг хэлэн тэднийг тайвшруулж,болзошгүй “иргэний дайн”-ыг зогсоосон юм.
Би тэр үедээ,МАН харин ч эл хэргийг 26 жилийн турш улстөрд бузар муухайгаар ашиглан новшроно,баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдгийг ухаараагүй ээ!
Энэ сонгуулийг,МАН-ын дарга Оюун-Эрдэнэ,Зоригийг хөнөөсөн хэргээр “нээж” урьд хожид байгаагүйгээр улстөржүүлэн тоглож,ард түмнийг “Нүүрсний хэрэг” г.м-ээс төөрүүлж чадсан!
С.Зоригийг хөнөөсөн явдлаас хойш МАН-ын улстөрчид удаа дараа аллага үйлдэж,бүр цагаандаа гарсан!
Аллагын хэргээр “нээсэн” энэ сонгууль манай намын гишүүний аминд хүрлээ.Тэгээд зогсохгүй, сүүлдээ манай намын гишүүдийг “улстөржүүллээ” гэж Аанхаа,бодь Зоригт зэрэг тороолуудаар буруутган дайруулан өмхийрч эхлэв!
Гантөмөр дарга аа! Намын нэг лидерээ, гэгээн цагаан өдөр алуулчихаад,төрийн дарамтын дор сонгуульд орж ялагдвал юу болохыг төсөөлж байна уу?
Хариуцлага нэхэх зориггүй, зүрхгүй намыг сонгогчид дэмждэггүй,сонгодоггүй юм. Аймхайчуудыг ард түмэн дагадаггүй юм шүү!
Намын олон мянган гишүүд маань,үр хүүхдүүдийнхээ хамт, шийдсэн дарангуйлал дор амьдрах болно!" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.221
Salga uvgun guai gertee tsaigaa uugaad zugeer suuj bai l daa.Erguuteed,dongos ood baih ym.
Хариулах103.11.192.34
2 hunii hoorond bolson margaaniig yund devergene ve um maanii bad me hum
Хариулах103.11.192.34
ene hun dahiad 7.1 bolgohiig huch baih shigee
Хариулах103.41.93.76
Aрдчилсан намын хөгшин дарга нар бүгд хулгайч луйварчин дээрэмчин, Өнөөдөрийн ардчилсан намыг самарч байгаа хүмүүс батүүл хүний гараар хэрэг хийлгэх гээд байна.
Хариулах66.181.179.242
МАН-Ы ДАРГА ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БҮГД ЦЭВЭР ШИРХЭГ ХАДААС Ч АВААГҮЙ.ХАР НҮҮР НОГООН АВТОБУС ЗЭРГ УРТ АГСААЛТ БҮГД ГҮТГЭЛЭГ.
202.21.125.66
энэ хүн шийдэж дээ, нөгөө Ардын баатар маань юунд хэнийг уриалаад унав...Ард түмэн 7 сарын 1 давтагдахгүй шүү, энэ мэтүүд тэрийг хүсэж байгаа, үхэхдээ үхэр буугаа тавина гэж энэ шүү болгоомжтой байцгаа.
Хариулах66.181.161.42
Саарал толгойт их шорджээ АН н хүмүүсээ бослого тэмцэлд улайм цайм уриалж эхэллээ.Гантөмөр жайжгар эрүү энэнд ямар хамаатай юм тэртэй тэргүй Батүүлээ чи энэ сонгуулийн үр дүнг хэнээс ч илүү мэдэж байж ингэж болохгүйшт эрх баригч нам бүх шатанд хиаруулаад л гараад ирийшт чи харин талхаа хатаа шорончон болох бэлтгэлээ базаа
Хариулах