Европын холбоо Монгол Улс В.Путиныг баривчлаагүй тохиолдолд хэрхэх талаар шийдэлгүй байна

Х.Батсайхан
2024/09/03

Европын холбоо Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүүн Монгол Улс гишүүний үүргээ биелүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Европын комиссын төлөөлөгч Набила Массрали өчигдөр энэ асуудлаар мэдээлэл хийсэн байна. 

Тэрбээр мэдээлэлдээ Монгол Улс хэдийгээр гадаад харилцаагаа өөрсдийн бодлогоор хөтлөн явуулах эрхтэй ч ОУЭШ, Ромын дүрэмд нэгдэн орсны хувьд, биелүүлэх үүрэг хүлээсэн гэж онцолсон байна. Тэрбээр Монгол улс Ромын дүрэм, ОУЭШ-д 2002 онд нэгдсэн гэж онцолжээ. 

Гэхдээ Монгол Улс үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаар асуухад тэрбээр тодорхой хариулт өгөөгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна