Германы Канцлер Олаф Шольц Украин, ОХУ-ын
нөхцөл байдлыг дахин тодорхойлж, энхийн хэлэлцээр байгуулах оролдлогыг эхлүүлэх
цаг нь болсон гэж мэдэгджээ. Тэрбээр Хямралыг зохицуулах ээлжит форумд энэхүү
шалтгаанаар ОХУ-ыг оролцуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
“Миний бодлоор бид одоо нөхцөл байдлыг хэрхэн илүү хурдан эерүүлэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Нөхцөл байдлыг зохицуулах бодитой боломж яг одоо бүрдээд байна” гэж тэрбээр хэлжээ.
Олаф Шольц мөн Украинд цаашид шаардлагатай тусламжийг үзүүлсээр байх болно гэдгээ амалсан ч саяхан болсон орон нутгийн сонгуульд Украинд туслахыг эсэргүүцдэг улс төрийн намууд амжилттай оролцсоныг сануулсан байна.
Дээрхээс харахад, ойрын хугацаанд барууны улсуудад болох сонгуулиуд ОХУ-Украины асуудалд хандах хандлагад ихээхэн өөрчлөлт авчрах магадлал байна.
Украины тухайд, Ерөнхийлөгч В.Зелинський энхийг тогтоох асуудлаарх шинэ төлөвлөгөөгөө ирэх арваннэгдүгээр сард танилцуулна гэж мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.123
Engine heleltseer baiguulagdvai Puteniig barivchlah shiidver tsutslagdah bolov uu? BatUul yuu gej baina
Хариулах