Вашингтон ОХУ-ын нутгийн гүн рүү цохилт өгөхийг Украинд зөвшөөрч магадгүй

Zuv.mn
2024/09/11

АНУ-ын эрх баригчид Украинт тавиад байсан "ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн рүү цохилт өгөхийг хориглох" болзлоо ирэх долоо хоногоос цуцалж магадгүй болсон талаар "The Times" сонинд мэдээлжээ.  

Эцсийн шийдвэрийг энэ сарын 22, 23-нд Нью Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дараа гаргах магадлалтай гэж эх сурвалж хэлсэн талаар мэдээлэлд дурдсан байна. 

Киевийн хувьд, ОХУ-ын гүн рүү, тэр дундаа Санкт Петербургт цохилт өгөх хүслээ байнга илэрхийлж ирсэн бол Вашингтон Курск гэхээсээ илүү Крым руу довтлуулах сонирхолтой байсан юм. 

Тэгвэл АНУ-ын энэ байр суурь Энтони Блинкений Украинд айлчилсны дараа өөрчлөгдөх магадлалтай бөгөөд цохилтын радиусыг нэмэх Киевийн төлөвлөгөөг Франц, Англи дэмжсэн талаар дурдсан байна.   

Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Майкл Макколын хэлснээс үзвэл Энтони Блинкен хоёр хоногийн өмнө Киевт айлчлах үедээ ОХУ-ын гүн рүү цохилт өгөх зөвшөөрлийг нь зөвшөөрнө гэж Украины эрх баригчдад ам алдсан гэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2024/09/11

    Битгий гуц Вашинготон зөвшөөрдөг хэн бэ? хэрвээ ингэвэл аймшгийн юм болж америк газрын хөрснөөс арчигдана больцгоо эвлэрцгээ эхн тайванч бодлого барь

    Хариулах