Шатрын олимпиад: Б.Мөнгөнзул медалиас атгаад алдав

Х.Батсайхан
4 цаг 57 минутын өмнө

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй Дэлхийн шатрын 45 дугаар олимпиад өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр болсон сүүлийн өрөгт эрчүүд Доминиканыг 4:0-ээр хожиж, 12 оноотой 62 дугаар байрт орлоо. Харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй баг гэхэд сайн тоглолоо. 

Тоглолтын үр дүн:

  1. Монгол 4-0 Мавритани. 2 оноо
  2. Монгол 2-2 Чех. 1 оноо
  3. Монгол 2-2 Израил. 1 оноо
  4. Монгол 0.5-3.5 Герман. 0 оноо
  5. Монгол 4-0 Судан. 2 оноо
  6. Монгол 1-3 Болгар. 0 оноо
  7. Монгол 3-1 Ливан. 2 оноо
  8. Монгол 4-0 Панам. 2 оноо
  9. Монгол 1-3 Казахстан. 0 оноо
  10. Монгол 1.5-2.5 Швейцар. 0 оноо
  11. Монгол 4-0 Доминикан. 2 оноо

Эрэгтэй

Тэмцээний эхний таван торогт дараалан хожиж, Энэтхэгийн хамт тэмцээнийг тэргүүлж байсан эмэгтэй баг сүүлийн өрөгт Шведийг 3.5-1.5-аар хожив. ЭИМ Т.Мөнхзул нэгдүгээр ширээнд алдарт Пиа Крамлингтай тэнцэж, бусад нь хожжээ. 

Ингэснээр манай баг 15 оноотой 16 дугаар байрт орж, олимпиадын түүхэн дэх шилдэг амжилтаа гаргав. 
Тавдугаар ширээнд тоглосон Б.Мөнгөнзул  Валку Лавиниаг хожиж, есөн өргөөс 7.5 оноотой болж, тавдугаар ширээнд медаль хүртэх өндөр магадлалтай болсон. Тэрбээр тавдугаар ширээндээ дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Манай багаас нэгдүгээр ширээнд ЭИМ Т.Мөнхзул 8, хоёрдугаар ширээнд ОУМ Б.Мөнгөнтуул 14, гуравдугаар ширээнд их мастер Д.Номин-Эрдэнэ 11, тавдугаар ширээнд Б.Мөнгөнзул дөрөвдүгээрт орсон сайхан амжилтыг гаргалаа. Б.Мөнгөнзул сүүлийн өргийн өмнө ширээндээ гуравдугаарт явж байсан бөгөөд сүүлийн өрөгтөө хожсон ч эрэмбийг хожлын хувиар тогтоодог тул нэгээр цөөн тоглолт хийсэн хоёр тамирчинг урдаа алдсан юм.   

Тоглолтын үр дүн:

  1. Монгол 4-0 Гватемал 2 оноо
  2. Монгол 3-1 Монако 2 оноо
  3. Монгол 2.5-1.5 Перу 2 оноо
  4. Монгол 2.5-1.5 Испани 2 оноо
  5. Монгол 2.5-1.5 АНУ 2 оноо
  6. Монгол 1.5-2.5 Гүрж 0 оноо
  7. Монгол 2-2 Герман 1 оноо
  8. Монгол 0.5-3.5 Армени 0 оноо
  9. Монгол 4-0 Австри 2 оноо
  10. Монгол 1.5-2.5 Азербайжан 0 оноо
  11. Монгол 3.5-0.5 Швед 2 оноо

Эрчүүдийн тэмцээнд Энэтхэгийн баг 21 оноотой тасархай түрүүлж, АНУ удаалсан бол эмэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэг түрүүлж, Казахстан хоёрт орсон юм. 

Эмэгтэй




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна