И.Маск: Ойрын хоёр жилдээ багтаад Ангараг руу таван хөлөг илгээнэ

Х.Батсайхан
4 цаг 58 минутын өмнө

"SpaceX" компани ойрын хоёр жилдээ багтаад ангараг гараг руу таван хөлөг илгээхээр төлөвлөжээ. Илон Маск өчигдөр Х платформд ингэж "жиргэжээ". Тэрбээр энэ сарын эхээр мөн энэ сэдвийг хөндөж, "Ангараг руу эхний хөлгийг ойрын хоёр жилд багтааж хөөргөнө, Ангаргийг эзэмших цонх нээгдэнэ" гэж бичиж байсан бол энэ удаад хөлгийн тоог тав гэж нэмсэн байна.  

Эхний хөлгүүд нисэгчгүй байх бөгөөд амжилттай газардах хүртэл хөөргөнө. Түүний хэлснээр, нисэгчгүй хөлөг улаан нүдэн гараг дээр амжилттай газардсан тохиолдолд л нисэгчтэй хөргөх асуудал яригдана, цаад тал нь долоон жилийн дотор ангараг дээр анхны хүн буух гэнэ. 

Бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлсэн бөгөөд "SpaceX"-ийн зохион бүтээсэн пуужин өнгөрсөн зун дэлхийн агаар мандалд хэт хурдтай орж ирэн Энэтхэгийн далайд газардах туршилтыг амжилттай болгосон. Дөрөв дэхь удаагийн оролдлогоороо ийнхүү амжилтад хүрсэн нь И.Маскийн "Ангаргыг эзэмших" адгуу төлөвлөгөөнд түлхэц өгч, зоригтой төлөвлөгөө гаргахад нөлөөлсөн гэж хэвлэлүүд бичиж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна