ЛеБрон Жеймс Пафф Даддигийн үдэшлэг дээр үйлчлэгчийн хувцастай...

Х.Батсайхан
4 цаг 35 минутын өмнө

Рэппер Шон Комбст холбогдох бие үнэлэлтийг зохион байгуулсан, бэлгийн хүчирхийллийн хэрэг Хойд Америкийг цочирдуулаад байгаа билээ. Хүн нь өөрөө сүүлд "эвдэрсэн" биш, олон жил үргэлжилсэн ужиг хэрэг учир 25 жилийн өмнө үерхэж байсан Женнифер Лопез хүртэл Шон Комбсыг баригдсан сургаар өмгөөлөгчдийн баг хөлсөлж аван сандарч байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл түүний зохион байгуулдаг байсан алдартай үдэшлэгт очиж орсон нь баримтаар баталгаажсан нэр хүндтэй хүмүүс гарч ирэх нь тодорхой болж байх шиг байна. 

Тухайлбал, бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчдийн нэг ЛеБрон Жеймс эмэгтэй гэрийн үйлчлэгчийн хувцастайгаар авахуулсан зураг яг одоо Х платформд вирус шиг л тархаж байна. 


Зураг жинхэнэ эсэх, жинхэнэ бол яг Пафф Даддигийн зохион байгуулдаг үдэшлэг дээр авагдсан нь үнэн эсэх зэрэг асуултад одоогоор хариулт байхгүй ч энэ мэдээлэл олон нийтийг багагүй цочирдуулаад байгаа юм.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.211
    2 цагийн өмнө

    Худлаа байлгүй дээ

    Хариулах