53 жил хил манасан Нямаа эмээ БНХАУ-ын том шагнал хүртлээ

Zuv.mn
13 цаг 35 минутын өмнө

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн 79 настай Нямаа хил хамгаалах үйлсэд хүчин чармайлт гаргасны учир БНХАУ-ын “Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээ хүн” хэмээх шагналаар өнгөрсөн баасан гарагт шагнагджээ.

Нямаа эмээ өөрөө БНХАУ-Монголын хилээс урагш 11 км орших тосгонд амьдардаг. 1971 онд, 25 настайдаа Алшаа лигийн анхны хил хамгаалагчдын нэг болж, ажиллаж эхэлсэн аж. Үүнээс хойш 53 жилийн хугацаанд хил дагуу 180,000 км зам туулж, 1000 орчим хил зөрчигчийг илрүүлсэн байна.  

Одоо ч ажлаа хийж байгаа бөгөөд тэмээ хариулангаа ач хүүтэйгээ хамт хил манадаг аж.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.180
    12 цагийн өмнө

    mongoloos lav 1000 hil zurchigch garaagui n lavtai , uuriinhuu l humuusiig hil zurchigch gej bg ym uu ?

    Хариулах