Израилийн арми /ЦАХАЛ/ Ливаны "Хезболла" бүлэглэлийн Бейрут дахь байруудад өнгөрсөн шөнө цохилт өгчээ. Израилийн БХЯ-ны албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээллээ.
Цохилтод тагнуулын албаны төв байраас нь гадна мэдээлэл цуглуулах газар гэх мэт хэд, хэдэн объект өртжээ. Түүнчлэн, Бейрут дэх зэвсгийн агуулахыг устгасан бөгөөд "Хезболла" бүлэглэл зэвсгийн агуулах гэх мэт стратегийн объектуудаа суурьшлын бүсэд байрлуулсан нь энгийн иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж мэдээлэлд дурдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна