Энэ жилийн Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног өнөөдрөөс эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Шагналуудаас хмгийн ихээр анхаарал татаж байгаа нь энэ сарын 11-нд тодрох “Энхтайвны” гэгдэх шагналын эзэн бөгөөд энэ жил тодруулахгүй ч байж болох таамаглал дэвшүүлэх хүмүүс байгаа талаар ч дурдсан. Гэхдээ нэр дэвшигчид байгаа учраас фаворит буюу авах магадлалтай хүн ч байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Барууны хэвлэлд гарч байгаа мэдэллээс үзвэл, энэ жил уг шагналд 286 хүн, байгууллага нэр дэвшжээ. Тэдгээрээс НҮБ-ын Палестины дүрвэгчдийн асуудлыг хариуцсан хороо, Олон улсын эрүүгийн шүүх, НҮБ-ын ЕНБД Антониу Гуттерриш нарын магадлал өндөр байгаа аж.
Түүнчлэн, Украины Ерөнхийлөгч В.Зелинський нэр дэвшжээ. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч, энэ оны хосрдугаар сард шоронд нас барсан Алексей Навальныйн нэр ч дуулдаж байгаа боловч уг шагналыг нас барсан хүнд нөхөн олгодоггүй юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
31.165.225.230
Nobeliin shagnal gemt heregten, urvagchidiin shagnal bolson
Хариулах202.55.188.36
Шаа чи