Өнгөрсөн сарын 19-нд болсон Европарламентын хурлаар "Украин улсыг ОХУ-ын нутгийн гүн рүү цохилт өгөхийг хориглох тухай" тогтоолыг хүчингүй болгож цуцлах асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулсан билээ. Санал хураалтад оролцсон гишүүдээс 425 нь хоригийг цуцлахыг дэмжиж, 131 гишүүн татгалзаж, 63 гишүүн түдгэлзсэн юм.
Өөрөөр хэлбэл, хоригийг цуцалснаараа Европарламент Украинаар ОХУ-ын нутгийн гүн рүү цохилт өгүүлэхийг Европын зөвлөлөөс шаардаж байгаатай адил хэрэг болсон. Гэхдээ тивийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас дээрх шийдвэрийн талаар улс орнууд ялгаатай байр суурийг илэрхийлсээр байна.
Тухайлбал, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо "Украинаар Москваг цохиулах гээд байгаа Европын улстөрчид юу хүсээд байгаагаа Брюсселийг бөмбөгдсөний дараа л ойлгох байх" гэсэн байр суурь илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.167
ih uhaantai erunhii said bndaa !
Хариулах