АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камалла Харрис дэмжлэгийнхээ хувиар өрсөлдөгч Д.Трамптай бараг зэрэгцсэн талаар Rasmussen Reports мэдээллээ. Тодруулбал, сонгогчдын 47 хувь нь Камалла Харрисыг, 48 хувь нь Д.Трампыг дэмжиж байгаа нь хамгийн сүүлийн судалгаагаар тодорхой болжээ.
Гурван хувь нь өөр хэн ч нэр дэвшсэн бай, дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлсэн аж.
Сонгуультай холбоотой өөр хов жив дуулгахад, Ардчилсан намын гишүүн Бенни Томпсон гэгч энэ сарын 11-ний өдөр "Сонгуульд Д.Трамп ялсан тохиолдолд Ардчилсан нам болон нийт сонгогчид шүүхэд хандах боломжтой. АНУ-ын хуульд сонгуульд ялагдсан хэн ч гэсэн шүүхэд гомдол мэдүүлэх эрхтэй байдаг" гэж мэдэгдэл хийсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.137
Маш гайхамшигтай сайхан инээдэг хүүхэн юм даа.
Хариулах