Монгол тэмээний ноосон хөнжлийн ачаар аврагдсан эр шоронд орж магадгүй

Х.Батсайхан
5 цаг 29 минутын өмнө

ОХУ-ын иргэн, 46 настай Михаил Пичугин гэгч Агнуурын тэнгист төөрч, хоёр сар болохдоо монгол тэмээний ноосон хөнжлийнхөө ачаар амьд гарсан гэдэг мэдээлэл өчигдөр хэвлэлэр цацагдсан билээ. Тэгвэл хуулийн байгууллага түүнийг зориулалтын бус завиар хуулиар хориглосон хязгаарыг давж, хүний амь нас үрэгдэхэд хүргэсэн гэж үзэн буруутгажээ.  

Түүний хөлөглөж явсан "Байкат 470" нь бага оврын завь бөгөөд ийм завиар эргээс  далайн 2.7 майл буюу таван км-ээс илүү холдож болдоггүй аж. 

Тэрбээр мөн ах болон ахныхаа хүүгийн хувь заяаны талаар ярьсан байна. Түүний хэлснээр, эхлээд хүү нь есдүгээр сард өлсгөлөн, осголтоос болж нас барсан бөгөөд үүнийг харсан ах нь сүүлдээ галзуурч, мөн л нас барсан гэнэ. 

Тэрбээр хоёуланг нь усанд живүүлсэн бөгөөд аврагдахаасаа өмнө өөрөө мөн усанд үсрэх гэж байснаа мэдүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна