Өнгөрсөн сард болсон НҮБ-ын чуулганаас хойш хамгийн хүлээлттэй үйл явдал болж хувираад байсан БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Казань хотноо эхэллээ. Чуулганд тус блокт багтдаг улсуудын төрийн тэргүүнүүдээс Бразилийн Ерөнхийлөгч Лула Да Сильвагаас бусад нь хүрэлцэн очсон байна. Лула да Сильва толгойдоо гэмтэл авсны улмаас энэ уулзалтад ирээгүй. Гэхдээ тэрбээр цахимаар оролцох юм.
Олон улсын хэвлэлд уг уулзалтыг Украинд цэрэг оруулснаас хойш ОХУ-д болж буй хамгийн том олон улсыг хамарсан арга хэмжээ болж байгаа гэдгийг онцлон бичиж байна.
Түүнчлэн уг уулзалтыг НҮБ-д өгч байгаа хариу, АНУ тэргүүтэй барууны орнуудад "Биднийг тусгаарлаж чадахгүй шүү" гэдгээ харуулсан үйл явдал гэж дүгнэж байна.
Владимир Путины энэ дээд хэмжээний уулзалтын гол зорилтуудын нэг бол "Дэлхийн санхүү дэх АНУ-ын ноёрхолд цохилт өгөх", "Орос болон түүний эрх ашгийг хамгаалах" зорилготой "БРИКС-ийн гүүр" хэмээх дэлхийн санхүү, төлбөрийн шинэ системийг байгуулах явдал болохыг "The Economist" мэдээлсэн. Энэхүү систем нь улс орнуудад төв банкныхаа удирддаг дижитал платформыг ашиглан хил дамнасан төлбөр тооцоо хийх боломжийг олгоно гэж уг нийтлэлд тэмдэглэжээ. ОХУ үүнийг нэг жилийн дотор бүтээхээр төлөвлөж байна.
Чуулган өчигдөр эхэлсэн ч албан ёсны үйл ажиллагаа өнөөдрөөс л эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.141
Янзтай дэлхий олон туйлт болохнээ
Хариулах66.181.186.234
Манайх яах бол хоёр хөршөө дагах нь зөв байх даа