Европчууд амь, амиа бодох тактикт шилжив үү

Zuv.mn
4 цаг 36 минутын өмнө

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус Их Британид ажлын айлчлал хийж байх үедээ "Европын холбооны улсууд цаашдаа АНУ-аас хамааралгүйгээр батлан хамгаалах салбараа тусдаа хөгжүүлж, аюулгүй байдлаа хангах ёстой" гэсэн агуулгатай үг хэлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. 

Тэрбээр ингэж мэдэгдэх болсон шалтгаанаа "АНУ-ын анхаарал одоо Энэтхэг-Номхон далайн бүс рүү чиглэж байгаа. Сонгуульд хэн ч ялсан энэ бодлого өөрчлөгдөхгүй" гэж тайлбарласан нь Европын улсууд Украинаас гадна тусдаа аюулгүй байдлаа хангах бодлого руу орж байгаа юм байна гэсэн ойлголтыг шууд төрүүлсэн юм. 

Өөрөөр хэлбэл, Европын улсууд Украиныг хаяж, дараагийн нүүдлээ хийхээр болж байгаа бололтой. 
Украины Ерөнхийлөгч В.Зелиньскийн боловсруулсан "Ялалтын төлөвлөгөө" барууны орнуудаас дэмжлэг аваагүй нь Б.Писториусын мэдэгдэлтэй тохирч байх бөгөөд нэг есондоо барууны орнууд Украиныг хаях, дараагийн алхмаа хийх цаг дөхөж байгаагийн дохио болж байна. 

Их Британи, ХБНГУ-ууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээг байгуулж байгаа бөгөөд тэнд хамтарсан цэргийн сургуулилт хийх, ялангуяа Балтийн тэнгис орчмын улсууд болон ОХУ-тай хиллэдэг бусад улсуудад хийх төлөвлөгөө туссан нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.136.88.174
    13 минутын өмнө

    Amerikaar udirduuldag ulsuud baih ni ee huurhii bidentei adil ym bish uu

    Хариулах