КИРГИЗСТАН: Төрийн эргэлт хийх гэж байсан этгээдүүдийг баривчилсан гэв

Zuv.mn
2024/11/14

Киргизстаны эрх баригчид энэ сарын 17 болох орон нутгийн сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсгэж, улмаар төрийн эрхийг булаан авахаар бэлтгэж байсан зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлэн баривчилсан талаар мэдээллээ.

Баригдсан хүмүүсийн дотор гадаадын иргэдээс гадна улсын Ерөнхий прокурорын орлогч байсан хүн байгаа аж. Баривчилгааны үеэр зэвсэг, сум их хэмжээгээр хураан авснаас гадна иргэдийн дунд үймээн дэгдээхэд ашиглах зорилготой байсан байж болзошгүй:

-1000 шил архи

-2000 шил ус

-Нэг тонн будаа зэрэг эд зүйл хураажээ.

Энэ жил тус улсын нийслэлд эмх замбараагүй байдал үүсэх шахсан тохиолдол гарч байжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна