Энэтхэгийн Дели хот агаарын бохирдлын улмаас бүх бага сургуулиа цахимаар хичээллүүлж эхэлжээ

Zuv.mn
5 цаг 27 минутын өмнө

Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсний улмаас бүх бага сургуулиудын танхимын сургалтыг хааж, цахим горимд шилжүүлжээ. Лхагва гарагт РМ2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон хүлцэх хэмжээнээс 50 дахин өндөр болсноор дээрх шийдвэрийг гаргажээ.

Агаарын бохирдол нийслэлээр тогтохгүй ойролцоох хотуудад ч огцом ихсэж, ижил шийдвэр гаргаж магадгүй байдал үүссэн талаар Аль Жазира агентлаг мэдээлжээ.

Дели болон хойд мужуудад өвлийн улиралд фермерүүд тариалангийн талбайгаа цэвэрлэх зорилгоор илүүдэл ургацаа шатаадаг нь агаарын бохирдол ихсэх шалтгаан болдог байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна