Мэн Ый далайн шуурга Филиппинийг нэрвэж байна

Zuv.mn
18 цаг 19 минутын өмнө

Далайн хүчит шуурга Мэн Ый Филиппиний арлуудын хамгийн том нь болох Лусоныг нэрвэж байна. Шуурга өнгөрсөн бямба гарагийн орой Кантандуанес арлыг дайрсан бөгөөд салхины хүч нь хамгийн ихдээ 195 км/цаг хүрч байсан бол Лусон аралд очихдоо улам хүчтэй болж, 305 км/цаг хүрч, моддыг үндсээр нь булга татаж байжээ. 

Сая гаруй хүнд аюулгүй газар шилжих анхааруулга очсоноос тодорхой хэсэг нь зөвлөмжийг биелүүлсэн байна. Мэн Ый нь сүүлийн нэг сарын хугацаанд Филиппинийг нэрвэж буй зургаа дахь удаагийн далайн шуурга бөгөөд өмнөх таван удаагийн шуургаар 160 орчим хүн амь насаа алдсан аж. 

Аз болоход энэ удаагийн шуурганы зам 15 сая хүнтэй нийслэл Манила хотыг тойрч байгаа аж. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна