АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордныг орхихоосоо хоёр сарын өмнө Украины дайны талаар баримталж байсан бодлогоо огцом өөрчилж ОХУ-ын нутагт пуужингаар цохилт өгөхийг Украинчуудад зөвшөөрсөн билээ. Энэ нь олон улсыг хамарсан шуугиан үүсгэж, Доналд Трамптай зөвлөлдсөн эсэх гэх мэт асуудал ар, араасаа урган гарах нь тодорхой болсон юм.
ВВС агентлагийн мэдээлснээр, Жо Байдены шийдвэр Доналд Трамп болон түүний багийнханд хүнд цохилт болж бухимдуулсан гэнэ. Доналд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг нь Украины дайныг зогсоох амлалт байсан учраас тэрбээр одоо энэ амлалтаа хэрэгжүүлж чадах эсэхэд том эргэлзээ үүсээд байгаа юм.
Өчигдөр ОХУ хэрвээ газар нутагт нь АНУ-ын пуужин унах л юм бол АНУ болон холбоотнуудыг дайнд оролцсон гэж үзэж зохих хариуг бодитойгоор өгнө гэдгээ мэдэгдлээ. Энэ бол дайн өргөжинө гэсэн үг. Түүнчлэн, ОХУ-Украины хил дээр 10,000 цэрэг байршуулсан гэх БНАСАУ цэргийнхээ тоог 100,000 болгож өсгөх асуудал ч яригдаж эхэлсэн гэж ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.166.210
Байденыг ажлаа өгөх хүртэл дайн өргөжихгүй шиг л байгаасай
Хариулах66.181.161.178
Жүжигчин бацааны сүүлчийн аялгуу нь эгшиглэж сүнс нь тэнгэрт нисэх цаг ойртцон биш үү? заза өнгөрчээ энэ олон цэрэг арчаад өнгөрийшт дуусчээ төгсчээ .Зөнөг өвгөн муу хөгшин ухна төмсөгөө санжигнуулаад маш тэнэг шийдвэр гаргажээ энэ америкчууд хөгшин хүнд дуртай юм байна хөөш.
Хариулах