БНХАУ-ын эрх баригчид Өвөрмонголын нэрийг “Хойд хил” болгон сольж эхэлжээ

Zuv.mn
6 цаг 39 минутын өмнө

БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО дахь салбарын Нарийн бичгийн дарга “Өвөрмонголын соёл” гэдэг нэршлийг “Умардын хилийн соёл” гэдэг нэршлээр солих аяныг эхлүүлжээ. Энэ нь цаашдаа Өвөрмонголын өөртөө засах орны нэрийг солих бэлтгэл гэдэг санааг дэвшүүлж, тодорхой жишээтэйгээр баталсан нийтлэл https://bitterwinter.org/ цахим хуудаст тавигдсан байна.

Түүнд бичсэнээр, өмнөд хөрш өмнө нь энэ аргыг Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд хэрэглэсэн бөгөөд Зүүн Туркестан гэдэг нэрийг нь “Шинэ хил” гэдэг утгатай Шинжаан нэрээр сольж, өдгөө олон улсад Шинжаан-Уйгурын өөртөө засах орон хэмээн танигдсан. Тэгвэл энэ аргаа одоо Өвөрмонгол дээр хэрэглэж эхэлж байгаа гэжээ. Хойд хилийн дуудлага нь Бээжиан ” (北疆) гэж сонсогддог юм байна.

Нийтлэлд “Соёлын геноцид нь тодорхой нэр үг, газар усны нэршилээр дамжиж явагддаг. Мужийн нэр одоогоор Өвөрмонгол хэвээр байгаа боловч алсдаа зүгээр Бээжиан гэж нэрлэдэг болоход алхам, алхмаар ойртож байгаа аж. “Соёл” гэдэг үг бол үндэстэн, угсаатан, улс гүрний нэртэй холбож хэрэглэдэг хамгийн түгээмэл үг. Гэтэл энэ үгтэй хоршиж хэрэглэх ёстой улс, үндэстний нэрийг өөрөөр нэрлэвэл дараа нь тухайн үндэстний нэрийг өөрчлөхөд хамгийн амар болно” гэжээ.  


Хятадын Коммунист нам 2023 оноос хойш "Өвөрмонголын соёл", "Монголын соёл" гэдэг үгийг "Бээжян Вэньхуа" (北疆文化) буюу "Умардын хилийн соёл" гэдэг нэршилээр орлуулаад эхэлчихсэн аж.

Энэ хүрээндээ ХКН-ын бүс нутгийн суртал ухуулгын албанаас “Умардын хилийн соёл” сэдэвт эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргаж, Өвөр Монголын төрийн өмчийн эрдэм шинжилгээний төвөөс “Умард хилийн судалгааны төв”-ийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Эх сурвалжид /https://bitterwinter.org/words... энэ алхмыг “Монголчуудын соёл, шашин шүтлэг, угсаатны өвөрмөц өвийг устгахад чиглэсэн төслийн нэг хэсэг болох нь ойлгомжтой” гэж дүгнэсэн байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.133
    2 цагийн өмнө

    Бөгс нь загтнаад байгаа юм байна л даа

    Хариулах