Австрали улс хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахын хориглоно

Zuv.mn
2024/11/21

Австрали улс хүүхэд сошиал медиа платформ буюу олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох талаар нухцацтай бодож байна. Тус улсын Засгийн газар 16 нас хүрээгүй хүүхдийг сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслүүдийг санаачилж, өнөөдөр Парламентын доод танхимдаа өргөн барьжээ.

Сошиал медиа платформууд нь хүүхдэд буруу үлгэр дуурайл авах, гэмт хэрэгт ашиглах хэрэглүүр болж байгаа учир энэ асуудлыг авч үзэх болжээ. 12 настай австрали хүү найз нартайгаа муудалцангуутаа нэгнийх нь цахим хаягийг том хүүхдүүдтэй групп чатад нэмсэн байна. Тэр даруйд нэмэгдсэн хүү рүү дарамталсан зурвасууд ирж эхэлжээ. Үүний улмаас хүү сургуульд явахаас айж, гэрээсээ ч гарч чадахгүй байдалд орсон байна.  

Эцэг, эхчүүд энэ алхамыг ерөнхийдөө сайшааж байгаа ч зарим шинжээч эргэлзсэн байр суурь илэрхийлж байгаа юм.

Засгийн газар бол байр сууриндаа бат, Ерөнхий сайд Том Албанез “X, TikTok, Facebook, Instagram зэрэг платформуудыг хориглох нь хүүхдүүдэд сайнаар нөлөөлнө” гэж ярьж байна.

Энэ хуулийн төслүүд ирэх долоо хоногт Сенатаар хэлэлцэгдэх юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.149
    2024/11/26

    Бид ер нь хүүхдүүдээ хүнээр хүмүүжүүлүүлж.л байгаа нь үнэн алс хойчдоо горыг их бага нь амсах нь ойлгомжтой !Хайран хүүхдүүдийн ирнэдүй бүрхэг болоход их нөлөөлнө судлах л ёстой урт богино хугацаандаа !!!

    Хариулах