В.Путин Украины дайнд үүссэн шинэ нөхцөл байдлын талаар ард түмэндээ хандлаа

Zuv.mn
11 цаг 56 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр телевизийн эфирээр ард түмэндээ хандаж, мэдэгдэл хийжээ. Тэрбээр Украины тал “Тив хоорондын” гэж мэтгээд байгаа пуужин нь дундын зайн тусгалтай “Орешник” гэдэг баллистик пуужин болохыг тайлбарлаад, Украин ATACMS, Storm Shadow пуужингаар харвасны хариу арга хэмжээ байсан гэж онцолсон байна.

Мөн цаашид энэ пуужинг дайнд ашиглана гэжээ. Энэхүү шинэ пуужин нь асар хурдан, хүчтэй бөгөөд Украины Пуужингаас сэсэргүүцэн хамгаалах систем устгаж чадаагүй гэдгийг бид өчигдөр мэдээлсэн билээ.

Тэрбээр мэдэгдэлдээ барууны орнуудыг буруутгаж, Украины арми энэ сарын 19-нд ОХУ руу АНУ-д үйлдвэрлэсэн ATACMS пуужин зургааг харвасан, дараа нь Англи-Францын “Storm Shadow”, мөн  HIMARS пуужингаар харвасан гэдгийг баталсан байна. Тодруулбал, 19-нд ATACMS-аар, 21-нд нөгөө хоёроор нь довтолжээ.

ATACMS-аар Брянскт байх цэргийн байгууламжуудыг онилсон бол Storm Shadow-оор Курскт цохилт өгсөн аж. Брянскт өгсөн цохилт ноцтой хохирол учруулаагүй бол Курскт өгсөн цохилтын улмаас хүний амь үрэгдсэн гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.218
    10 цагийн өмнө

    Одоо яанам бэ? Укрианчуудаа оросууд зөвхөн хошуу нь 120 кг пуужингаар гусвал та нар гэцүүднээ Зеленский чи одоо барууны хүүхэлдэй болоод байгаагаа ойлгохгүйдээ ингээд байгаа юм уу?

    Хариулах
    • 202.9.40.49
      10 цагийн өмнө

      Харин тийм

  • 103.57.93.74
    10 цагийн өмнө

    Оросын талд

    Хариулах
    • 202.55.188.117
      7 цагийн өмнө

      Орсыг дэмжинэ