Муатайн тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

Б.Мөнхболд
5 цаг 15 минутын өмнө

Зүүн Азийн аварга шалгаруулах Муатайн тэмцээн БНХАУ-ын Хонгконгд 2024 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын Муайтайн баг амжилттай оролцож 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, “Шилдэг дасгалжуулагч”, “Шилдэг тамирчин”-ы алдрыг хүртэж, Монгол Улсынхаа нэрийг тивдээ тамгалсан байна. Үүнд:

-З.Мөнх-Эрдэнэ “ Шилдэг дасгалжуулагч”

-67кг Б.Гантогтох “ Шилдэг тамирчин”, “Мөнгөн медаль” (Гаруда академи)

-51кг Н.Цогтгэрэл “Алтан медаль” ( Галт дэвжээ)

-57кг Б. Гансэлэм “Алтан медаль” ( ХЦ0108-р анги)

-60кг Б.Амгаланбаяр “Алтан медаль” (Гаруда академи)

-71кг Н.Алтанбаяр “Алтан медаль” (Гаруда академи)

-60кг Б. Санчир “ Мөнгөн медаль” (Гаруда академи, Томужин сургууль)

-54кг С.Батдорж “ Хүрэл медаль” ( Виктори клуб)

- 45кг Э.Намуунаа “Хүрэл медаль” (Гаруда академи)

-54кг Э.Ариунзаяа “ Хүрэл медаль” (Гаруда академи) тус тус шалгарав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна