Сиричүүд: Дахиад нэг дарангуйлагч гарч ирэхийг зөвшөөрөхгүй

Zuv.mn
2024/12/09

Башар Асад түлхэгдэн унаснаар түүний дэглэмийн үед дайсан гэж тооцогдож байсан идэвхтнүүдийн үг олон улсын сонорт хүрэх боломжтой болсон. Тэдгээр идэвхтнүүдийн нэг Абдулкафи Альхамдо ВВС агентлагийн сурвалжлагчид “Сүүлийн 14 жилийн турш өнгөрсөн шөнө шиг тайван сайхан унтаж амарсангүй. Сиричүүд тэр чигээрээ аз жаргалтай байна. Сири улс шинэ үеийг эхлүүлж байна. Манай улс харанхуйгаас гэрэлд гарч ирлээ” гэж ярьжээ.

Иргэний дайн дэгдэх боломжийн тухай асуухад “Алеппо бол тайван хот. Энд зэвсэгт бүлэглэл байхгүй. Одоо манай хот Сири улсын шинэ зохион байгуулалт, аюулгүй байдлын жишээ болсон” гэж гэж тэрбээр хариулсан байна.  


Башар Асадын дэглэмийг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн “Хайят тахрир аш шам” бүлэглэлийн толгойлогч Абу Мохаммед аль-Жуланигийн талаар юу бодож байгааг нь асуухад “Сири улс, сиричүүд ямар ч тохиолдолд дарангуйлагчийг өөр нэг дарангуйлагчаар солихыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.218
    2024/12/09

    Манайх шиг болчихвий дээ.

    Хариулах