Франц, Герман улс Сирийн шинэ эрх баригчидтай хамтарж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы Канцлер Олаф Шольц нар энэ талаар хэлсэн үгдээ Сирийн шинэ эрх баригчидтай тус улсад өрнөх улс төрийн үйл явцыг тайван замаар явуулахад хамтарч ажиллахад бэлэн гээд, энэ хамтын ажиллагаа нь хүний эрх, үндэсний болон шашны цөөнхийг хамгаалах зарчимд тулгуурлана гэж онцолсон байна.
Мэдэгдэлд мөн Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашиг одоо маш чухал бөгөөд энэ нөхцлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.221
Еропын холбооны хувь заяа хэрхэх бол гэдэг сонин. Ард түмнээ хүндхэн амьдруулах алхам хийж байхад тэд зүгээр хараад суухгүй болов уу.
Хариулах