Хафез Асадын шарилыг шатаажээ

Zuv.mn
10 цаг 35 минутын өмнө

Сирийг 30 гаруй жил удирдсан Хафез Асадын шарилыг үл таних зэвсэгт этгээдүүд сүйтгэж, шатаажээ. Интернэтэд тавигдсан зургаас үзвэл, халдагчид Хафез Асадын шарилыг гаргаж ирсэн, улмаар шатаасан болох нь харагдаж байгаа аж.

Хафез Асад бол түлхэглдэн унасан Ерөнхийлөгч Башар Асадын эцэг юм. Арабын нэгдсэн нэгдсэн улс байгуулахыг мөрөөдөж явсан энэ эр Сирийг 1970-аад оноос засагласан Баас намыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1971 оны гуравдугаар сараас 2000 оны зургадугаар сарын 10-нд нас барах хүртлээ Сирийг удирдсан юм. Тэрбээр ЗХУ-тай найрамдалт харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьсан бөгөөд одоо ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа түүний шууд үргэлжлэл юм.

Эдүгээ Башар Асад түлхэгдэн унаснаар энэ харилцаа эргэлзээнд ороод байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна