БНСУ-ын залуу дуучин, жүжигчин IU өчигдөр эдгэшгүй болон ховор өвчтэй хүүхдүүдийн ар гэрт зориулж 50 сая вон хандивлажээ. Дуучин өрөө энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Хандив хүлээн авсан байгууллага энэ талаар “Зул сарын баярын мэнд хүргэе. IU эдгэшгүй, ховор өвчтэй хүүхдүүдийн гэр бүлийг 50 сая воноор дэмжлээ” хэмээн бичсэн байна.
Хандивыг бэлгийн дугтуйнд хийж бэлдээд Зул сарын баяраар гэр бүлүүд рүү илгээх юм байна.
IU тусламж хэрэгтэй хүмүүст тусалдгаараа алдартай нэгэн бөгөөд өгсөн хандивынх нь нийт хэмжээ таван тэрбум воннд хүрсэн гэсэн тооцоо байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна