Хятадын автомашины чиглэлээр дагнаж бичдэг хамгийн том хэвлэл мэдээллийн нэг "Autohome" өвлийн улиралд хамгийн сайн цахилгаан машин, хайбрид машинуудыг шалгаруулжээ. Туршилт тус улсын хамгийн хүйтэн муж болох Өвөрмонголд болсон бөгөөд Luxeed, BYD зэрэг автомашин үйлдвэрлэгч том фирмүүдийн 50 автомашин хамрагдсан байна. Тэдгээр автомашиныг -20 градусаас доош температурт найман хоногийн турш шалгаж, шилдгүүдийг тодруулжээ.
Эцэст нь үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд "Chery" болон "Huawei" компанийн цахилгаан купе-кроссовер Luxeed R7 шилдгээр тодорсон байна. Энэ машин нэг цэнэглэлтээр 402.6 км замыг туулжээ. Харин зуны улиралд нэг цэнэглэлтээр 802 км туулах чадвартай аж.
Luxeed R7
Хоёрдугаарт дөрвөн дугуй нь "мааждаг" Xiaomi SU7 орсон бөгөөд нэг цэнэглэлтээр 385 км замыг туулсан аж. Зуны улиралд энэ машин 800 км туулдаг гэж үйлдвэрлэгчид нь зарласан байдаг юм байна.
БНХАУ-ын өвлийн улиралд хамгийн тэсвэртэй, шилдэг цахилгаан машинууд /Загвар, -15-аас -25 градуст нэг цэнэглэлтээр туулсан км, үйлдвэрээс зарласан нэг цэнэглэлтээр явах зай, өвлийн улиралд батарейн ашиглалт хувиар/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.93.30
hujaa l bol hujaa neg tiim hogiin yvj bga ni hurtel shine mashin baij olon jil yvtsan solongos tereg shig ypontoi bol bur yriad ch hereggui
Хариулах66.181.161.178
Тархи угаагаад эхлэх нь энэ үү!!!
Хариулах202.126.88.193
Болихуу даа. Япон чанар аа л уная. Зөв.мн зөв л бай
Хариулах202.9.47.18
Хулхи машин.
Хариулах