Энэтхэгийн далайд үүссэн Чидо хар салхи өнгөрсөн амралтын өдрүүдэд Мозамбик болон Францын эзэмшилд байдаг Майотт арлыг нэрвэжээ. Шуурганы хурд дээд тал нь 226 км/цаг хүрсэн бөгөөд энэ нь IV ангилалд хамаарах юм.
Далайн шуурга хүчтэй аадар бороог дагуулж явдаг нь ёс. “Чидо” ч мөн адил нэрвэсэн газар орондоо гамшиг дагуулсан. Мозамбик улсад хөрсний нуралт болсон бол Мозамбик, Мадагскар арлын дунд байрлалтай Майотт арал илүү их хохирол амсжээ. Францад харъяалагддаг боловч Европын холбоондоо хөгжлийн хувьд хамгийн дорой буурай хөгжилтэй гэж тооцогддог тус арлын 300 гаруй мянган хүн амын ихэнх нь ядуу цагаачид байдаг бөгөөд шуурганд нэрвэгдэж олноороо амиа алдсан байх магадлалтай аж.
Ардын төв хэсэгт оршин суугчид эрчим хүчний хангамжгүй болж, цэвэр ус, хүнсний хангамж тасалджээ. Францын Засгийн газраас тусламж илгээсэн гэх боловч онгоцоор л очих боломжтой тул цаг агаарын нөхцөл байдал хүнд энэ үед боломж хязгаарлагдмал байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна