Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Асад эх орноо орхин гарснаасаа хойш анхныхаа мэдэгдлийг цахим орчинд текст хэлбэрээр хийжээ. ОХУ-д хоргодож буй тэрээр мэдэгдэлдээ "Орос руу дүрвэх бодолгүй байсан" гэсэн байна.
Түүний бичсэнээр бол тэрбээр эх орноосоо зугтах бодол огт байгаагүй бөгөөд тухайн үед арми нь анги байрлалаа орхисон гэдэг мэдээлэл аваад нөхцөл байдлыг газар дээр нь үзэхийн тулд Латакия муж дахь ОХУ-ын цэргийн баазад очсон. Тэнд байх үед босогчдын дайралт илүү ширүүсэж, Хмеймим бааз агаарын довтолгоонд өртсөн тул ОХУ-ын талаас Башар Асадад аюулгүй газар аваачих санал тавьж зөвшөөрүүлсэн гэнэ.
Энэ мэдэгдлийг Сирийн Ерөнхийлөгчийн албаны телеграм сувагт оруулсан ч яг өөрөө бичсэн эсэх нь тодорхойгүй гэдгийг ВВС онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна