Японы Сангийн яамны албан тушаалтан 20 настай бүсгүйн банзал доороос нь зураг аваад баригджээ

Zuv.mn
2024/12/19

Японы Сангийн яамны ажилтан Ясутаку Ёнэта гэгч нь 20 настай бүсгүйн банзал доороос нь гар утсаараа зураг авч байгаад баривчлагджээ. 44 настай уг этгээд гэмт үйлдлээ өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Токиогийн дагуул хотын галт тэрэгний буудал дээр хийсэн гэнэ.

Я.Ёнэта өөрийнхөө үйлдлийг эс хүлээн зөвшөөрч, “Тийм үйлдэл хийдэггүй, санахгүй байна” гэж мэдүүлсэн ч гар утсыг нь шалгахад өөр зурагнууд гарч ирсэн аж. Түүнийг эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй авсан гэж буруутгах юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.124
    2024/12/22

    Хмм. Зурагаар яадаг байн аа.. Зүгээр л гуяыг нь илээд эсвэл базаад авна л биз дээ.

    Хариулах