“World Population Review” махны хэрэглээ хамгийн өндөртэй улсуудыг эрэмбэлжээ. Эрэмбийг Тонга улс иргэд нь нэг жилд дунджаар 147.7 кг мах иддэг гэдэг үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Хоёрдугаарт манай улс 137.8 кг гэдэг үзүүлэлтээр оржээ.
Манай араас Сент Винсент ба Гренадин 124.4 кг, АНУ 122.8 кг гэсэн үзүүлэлттэйгээр жагссан байна.
Сонирхолтой нь, жагсаалтын сүүлээр хамгийн бага мах иддэг улсууд бичигдсэн байх бөгөөд үзүүлэлт нь маш хачирхалтай аж.
Тодруулбал, мах хамгийн бага хэрэглэдэг улс нь Бурунди байх бөгөөд иргэд нь нэг жилд дунджаар 3.7 кг мах хэрэглэдэг гэсэн байна. Араас нь Ардчилсан Конго, Бангладеш улс 4.0, 4.4 кг үзүүлэлтээр бичигджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна