БНХАУ-д дотоодын тэмцэл хурцдаж, Ши Жиньпин элит давхаргаа "цэвэрлэж" эхэлжээ

Zuv.mn
6 цаг 4 минутын өмнө

БНХАУ-д авлигын эсрэг кампанит ажил эрчээ авч, албан тушаалтнуудын шүүхийн мэдээ ердийн зүйл болжээ. Дотоодод дасал болж буй ч гадагшаа төдий мэдэгдэхгүй байсан энэ байдал Өвөрмонголын өндөр албан тушаалтныг цаазаар авсан хэргийн дуулианаар дэлхий нийтэд ил болоод байна. Авлигад авсан гэх хөрөнгийн хэмжээ асар их буюу 425 сая ам.доллар гэж зарлагдсан нь үүнд нөлөөлсөн нь лавтай. Энэ хэрэг БНХАУ-ын түүхэнд гарсан хамгийн өндөр мөнгөн дүн бүхий авлигын хэрэг байсан юм.

Энэ хэрэг шийдэгдэж, гэмт этгээд 17-ны өдөр цаазаар авахуулсны дараа олон улсын хэвлэл БНХАУ-д анхаарлаа хандуулж, бичицгээж байна. Ингэхдээ тус улсын дотоодод улс төрийн тэмцэл хурцадсан тул Ши Жиньпин байр сууриа бэхжүүлэхээр авлигын  эсрэг кампанит ажлыг эрчимжүүлэн, өрсөлдөгчдөө намнаж эхэлсэн гэсэн тайлбарыг голлож байгаа юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.150
    3 цагийн өмнө

    Монголд Элбэгээ мэтүүдийг цаазаар авбал ч бүх юмс номондоо орно до

    Хариулах